Өнөөдөр /2024.05.30/ Их Британийн парламент албан ёсоор тарсан тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Хуулийн дагуу сонгуулийн санал хураалт болох өдрөөс 25 ажлын өдрийн өмнө парламент тарах ёстой. Ээлжит бус сонгуулийн санал хураалт ирэх долоодугаар сарын 4-нд болно. Хуульд зааснаар, Нийтийн танхимын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж, сонгогчдыг төлөөлөх эрхгүй болжээ. Тэдний сонгуульд нэр дэвших эрх нээлттэй.
Харин парламентын дээд танхим болох Лордуудын танхимын гишүүд бүрэн эрхээ хадгалж үлддэг. Учир нь тэднийг сонгодоггүй ба Ерөнхий сайдын санал болгосны дагуу хаан томилдог.
Тавдугаар сарын 22-нд Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак парламентаа тарааж, долоодугаар сарын 4-нд ээлжит бус сонгууль явуулах тухай мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )