Их Британийн Ерөнхий сайдын аюулгүйн бүсээ зүүгээгүй хэргийг шалгана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак автомашины арын суудалд аюулгүйн бүсээ зүйгээгүй хэргийг хууль хүчнийхэн шалгахаар болжээ.

Риши Сунак Инстаграмдаа автомашины арын суудалд явж байхдаа орон нутгийн эдийн засгийг дэмжихэд чиглэсэн 100 гаруй төслийн нийт 2.1 тэрбум фунтын санхүүжилтийг улсын төсвөөс хийх талаар мэдээлсэн дүрс бичлэгээ тавьжээ. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Ерөнхий сайд аюулгүйн бүсээ зүүгээгүйг анзаарч, шүүмжлэл өрнүүлсэн байна. Хожим нь Сунак аюулгүйн бүсээ зүүгээгүй үйлдэлдээ уучлал эрсэн тухай Даунинг стрит мэдээлсэн байна.

“Guardian” хэвлэлд тодруулснаар, Сунакийн Засгийн газраас явуулж буй аюулгүй байдлын кампанит ажлын хүрээнд, аюулгүйн бүсээ зүүгээгүй жолооч эсвэл зорчигчийг хууль зөрчсөн гэж үзэн, 500 фунт хүртэлх хэмжээний торгууль ногдуулахыг заажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top