III Чарльз хааны дүрс бүхий анхны зоосыг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Их Британийн Хааны зоосны ордон III Чарльз хааны дүрс бүхий анхны зоосыг танилцуулав.

Тус ордон 1100 гаруй жилийн турш Их Британийн хаант засаглалд зориулж зоос хийж байна. “Хаан III Чарльзын дүрс бүхий анхны зоосыг цохиход нэр төрийг хэрэг байлаа” гэж тус ордноос гаргасан мэдээлэлд онцолжээ.

Хааны дүрсийг Их Британийн уран барималч Мартин Женнингс гаргасан ба хаан өөрөө сайшаасан байна. XVII зуунаас тогтсон уламжлал болон зоос судлалын дүрэм ёсоор III Чарльз хааны дүрс зүүн тийш харсан байх аж. Хатан хаан II Элизабетын дүрс баруун тийш харсан байдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top