Их Британид II Элизабет, Харри Поттерын дүрс бүхий сүүлчийн зоос гарав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Их Британийн хааны зоосны ордон хатан хаан II Элизабетын дүрс бүхий “Харри Поттер” цувралын сүүлчийн зоосыг гаргажээ.

“Харри Поттер ба Гүн ухаантны чулуу” ном гарсны 25 жилийн ойд зориулсан 50 центийн шинэ зоосонд Хогвартсын түргэн галт тэргийг дүрсэлсэн байна. Ар талдаа II Элизабетын дүрсэлсэн 50 центийн цуглуулгын зоос нь сүүлчийнх юм. Коллекц нь нийт дөрвөн зоосноос бүрджээ. Эхний хоёр зоосон дээр тэнгэрт хальсан хатан хааны хөргийг мөнхөлсөн бол сүүлийн хоёр зоосон дээр хаан III Чарльзыг дүрсэлжээ. Харин Харри Поттерын шүтэн бишрэгчид Харри Поттер, Хогвартсын түргэн галт тэрэг, профессор Дамблдор, Хогвартс сургуулийн дүрс бүхий зооснуудаас сонголтоо хийх боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top