Их Британийн хатан хаан II Элизабетагийн хөшөөг Лондон хотын төвд “Saint James” цэцэрлэгт хүрээлэнд босгохоор болжээ.
Хөшөөг хатан хааны мэндэлсний 100 жилийн ойгоор 2026 онд нээх гэнэ. “Saint James” цэцэрлэгт хүрээлэнд хааны ширээнд залах ёслолоос авхуулаад хүндэт харуул солигдох, далбаа мандуулах зэрэг ёслолын арга хэмжээг явуулдаг. II Элизабетагийн хөшөөг Викториа хатан хааны аварга том хөшөөний дэргэд байрлуулах аж. Хөшөөг бүтээх ажлыг хатан хааны хувийн туслах асан лорд Робин Жанвриний тэргүүлсэн тусга хороо удирдан зохион байгуулжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Английн Окем хотод босгосон хатан хааны хөшөөний нээлтийн ёслолд түүний хайртай корги ноход байлцжээ.
Сэтгэгдэл ( 0 )