Нострадамусын зөгнөлтэй номыг идэвхтэй худалдан авах болжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Их Британийн иргэдийн дунд Нострадамусын зөгнөлтэй ном эрэлт ихтэй байна гэж “The Sunday Times” хэвлэл мэдээлжээ. Учир нь Нострадамус Их Британийн хатан хаан II Элизабетын үхлийг яг таг зөгнөсөнтэй холбоотой.

Есдүгээр сарын 10-аас 17-ны хооронд зохиолч Марио Родингийн 2006 онд хэвлүүлсэн “Нострадамус: Ирээдүйг бүрэн зөгнөсөн нь” ном найман мянган хувь борлогдсон байна. Хатан хааныг есдүгээр сарын 8-нд таалал төгсөхөөс өмнөх долоо хоногт дөнгөж таван ширхэг ном зарагджээ. Ридинг Нострадамусыг зөгнөлийг тайлж бичихдээ, хатан хаан II Элизабет 2022 онд 96 насандаа нас барна гэсэн байна. Зөгнөлд мөн хатан хааны хүү Чарльз хаан ширээнд суух ч хожим нь хаан ширээнээс татгалзаж, хүүдээ шилжүүлнэ хэмээжээ.

Top