Их Британийн хатан хааны авсыг 30 жилийн өмнө хийж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Өнгөрсөн даваа гарагт Их Британи хатан хаан II Элизабетыг эцсийн замд үдлээ. 
 

  • Хатан хааны оршуулах ёслол 1965 оноос хойш болсон анхны төрийн оршуулах ёслол байв. Хамгийн сүүлд Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиллийг эцсийн замд үдэхдээ төрийн оршуулгын ёслол хийж байжээ.
     

 

  • Их Британийн Засгийн газар оршуулгын ёслолын нийт зардлын талаар тодорхой тоо мэдээлээгүй. Энэ тухай мэдээлэл төрийн нууцын зэрэглэлд багтаж, нууц үлдэнэ. Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээр, энэхүү нүсэр арга хэмжээнд дор хаяж 10 сая ам.доллар зарцуулжээ.
     
  • Төрийн оршуулах ёслолыг дэлхий даяар нийт 4.1 тэрбум хүн үзэж, дээд амжилт тогтоожээ. Диана гүнжийг оршуулах ёслолын 2 тэрбум гаруй хүн үзэж байв.
     


 

  • Их Британийн нийт 125 кино театр төрийн оршуулгын ёслолыг шууд дамжуулжээ.
     
  • Хатан хааны авсыг 30 жилийн өмнө “Henry Smith” компани хийжээ. Тус компани 2005 онд хаагдсан тул авсыг хадгалах үүргийг “Leverton and Sons” компанид ногдсон байна. Авсыг царс модоор, тугалгаар бүрж хийжээ. Тугалга нь чийг нэвтрэхээс сэргийлж, шарилыг удаан хугацаанд хадгалдаг байна. Ийм авс энгийн авснаас хүнд байдаг тул зургаа бус найман хүн авч явжээ.
     


 

  • Хатан хааны авсан дээр залсан титмийг 2868 ш очир эрдэнэ, 17 индранил, 269 сувд, дөрвөн ширхэг бадмаараг чулуугаар чимсэн байдаг.
     

 

  • Хатан хаантай салах ёс гүйцэтгэх ёслолд 2000 гаруй албан ёсны зочин, 500 гаруй төр засгийн тэргүүн нар оролцжээ. Дэлхийн 200 улс, нутаг дэвсгэрийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
     
  • Их Британийн хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх зорилгоор 100 мянга гаруй хүн Виндзор хотыг зорьжээ.
     
  • Нарийн боловсруулсан ажиллагаанд нийт 5949 цэргийн алба хаагч оролцсон бол аюулгүй байдлыг 10000 гаруй цагдаа хангасан байна. Лондонгийн цагдаагийн газрын комиссар Стюарт Кандигийн хэлснээр, оршуулгын ёслолын ажиллагаа Лондонгийн хууль хүчний түүхэн дэх хамгийн хүнд бөгөөд далайцтай ажиллагаа байжээ.
     

 

  • Аюулгүй байдлыг хангах үүднээс Лондонгийн төвд нийт 36 км урт хаалт байрлуулсан байна.
     
  • Вестминстер холлд хатан хаантай салах ёс гүйцэтгэхээр ирсэн хүмүүс нийт найман км урт дараалал үүсгэжээ.
     

Top