Хатан хааны хөрөг бүхий маркийг хамгийн сүүлийн удаа гаргана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Зул сарын баярыг тохиолдуулан Их Британийн шуудангийн алба хатан хаан II Элизабет агсны хөрөг бүхий шуудангийн маркийг хамгийн сүүлийн удаа гаргах гэж байна.

Ар-деко стилийн зургаан маркаас бүтсэн цувралын зургийг Кент гүнлэгийн зураач Кэти Пондер бүтээжээ. Зураг бүрд Христийн мэндэлсэн үйл явдалтай холбоотой дүрслэлээс гадна баруун дээд буланд очир эрдэнийн шигтгээтэй титэмтэй зүүн тийш харсан хатан хааны дүрс байх гэнэ. Марк бүрийг дагалдах QR кодын тусламжтай “Aardman Studios” студиогийн бүтээсэн Шон хоньтой Зул сарын видео мэндчилгээ үзэж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top