Букингемийн ордноос мэдээлснээр Их Британийн хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг уриагүй гэнэ.
II Элизабетыг оршуулах ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй дэлхийн улс орнуудын удирдагч нар оролцох бол Орос, Беларус, Сири, Венесуэл, Афганистан болон Мьянмарын удирдагч нарыг уриагүй байна.
Уэльсийн хунтайж Уильям болон гүнж Кейт Миддлтон нар өмнө нь Украины ард түмнийг дэмжиж буйгаа илэрхийлж, Лондон дахь Украины соёлын төв, Онцгой байдлын хорооны төв байранд зочилж байсан юм.
Тэгвэл зарим шинжээчид Их Британи улс хатан хааны оршуулганд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг урихаас татгалзаж, алдаа гаргаж байна гэж дүгнэжээ.
Учир нь Путины Их Британид хийх айлчлал улс орнуудын хоорондын хурцадмал байдлыг багасгаж, цаашдын харилцааг хэвийн болгох үндэс суурийг тавьж болох байсан аж.
Сэтгэгдэл ( 4 )
Путинийг урихгүй байна гэдэг чинь ерөөсөө Америкийн явуулга.Англи бол хичнээн барууны орон ч гэлээ дипломат ёс зүйн өндөр уламжлалт гүрэн.Харин одоо Америкчууд удирдаад байгаа юм байна л даа.
mngol xun xezee ch negniigee zamd xaykhgyi nuudelchidiin soeol
путин ч хатан хаантай 5 удаа уулзаж хүндэтгэл үзүүлж байсан л даа.\n\n
ЗӨӨЛӨН НЬ ХАТУУГАА ИДДЭГ ХОРВОО ГЭЖ МОНГОЛЧУУД МӨН Ч УХААНИАЙ ХЭЛЖ ДЭЭ,БАРУУН БОЛ БАРУУН Л ЮМ БАЙНА