Хатан хаан II Элизабет агсны гэгээн дурсгалд өргөсөн 1000 гаруй Пэддингтон болон бусад чихмэл баавгайг хүүхдийн буяны байгууллагуудад хандивлана гэж Букингэмийн ордон мэдээлжээ.
Тоглоомуудыг “Barnardo's” хүүхдийн төлөөх буяны байгууллагад өгөхөөс өмнө ариутгалд орох гэнэ. Хатан хаан 30 гаруй жилийн турш тус байгууллагыг ивээн тэтгэсэн ба түүний гэгээн дурсгалд өргөсөн баавгайнууд өөрийн гэсэн эзэнтэй болно гэдэгт баяртай байна гэж “Barnardo's” байгууллагын гүйцэтгэх захирал Линн Перри мэдэгджээ.
Өнгөрсөн зургаадугаар сард II Элизабетын хаан ширээнд заларсны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан хүндэтгэлийн концертыг эхлүүлж, хатан хаан хүүхдийн зохиолын баатар болох Пэддингтон баавгайтай цай ууж буй дүрс бичлэг гарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )