Харри Поттер телевизийн цуврал кино 2026 онд гарна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 24

 

“Харри Потер” цуврал кино 2026 онд Мах стримингээр гарна гэж IGN мэдээлжээ.

“Warner Bros. Discovery” компанийн ерөнхий захирал Дэвид Заслав хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр ийн мэдэгджээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НВО “Харри Потер” цувралын эхний тизерийг гаргасан байна. Цуврал дэлхий даяар алдаршсан ид шидтэний тухай Жоан Роулингийн цуврал номын үйл явдалтай яг цав нийлэх аж. Харин Харри Потерын дүрээр алдаршсан Дэниэл Рэдклифф телевизийн цувралд тоглох сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top