АНУ-ын “Warner Bros.” кино студи Их Британийн зохиолч Жоан Роулингтай Харри Поттерын шидэт ертөнцийн баатруудын тухай шинэ цуврал бүтээх тохиролцоонд хүрсэн тухай “Daily Mail” хэвлэлд мэдээлжээ.
Талууд хагас жилийн өмнө энэхүү тохиролцоонд хүрсэн ба шинэ цуврал “HBO Max” стримингээр гарах магадлал өндөр байгаа гэж мэдээлсэн ч “Warner Bros.” кино студи албан ёсоор энэ мэдээллийг батлаагүй байна.
1997-2007 оны хооронд гарсан Харри Поттерын тухай долоон боть Жоан Роулингийг нэр алдарт хүргэсэн билээ. Ная гаруй хэлээр гарсан ном нийт 500 сая хувиар хэвлэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )