“Харри Поттер”-ын ТУСГАЙ АНГИ нэгдүгээр сард гарна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

20 жилийн өмнө алдарт “Харри Поттер”-ын эхний анги гарч байсан билээ.

Тэгвэл алдарт цувралын 20 жилийн ойд зориулсан тусгай анги ирэх нэгдүгээр сарын 1-нд гарах гэж байна.

HBO Max-аар гарах тусгай ангид “Харри Поттер”-ын бүх жүжигчид оролцох аж. Тэд киноныхоо хамгийн дурсамжтай мөчүүдийг ярьж, зураг авалтын сонин хачнаас хуваалцах гэнэ.

“Харри Поттер”-ын алдарт Эмма Уотсон, Руперт Гринт, Дэниел Рэдклифф нараас гадна тусгай ангид Хелена Бонэм Картер, Ральф Файнс, Том Фелтон, Гэри Олдман, Имельда Стонтон, Бонни Райт, Жейсон Айзекса зэрэг олон жүжигчин багтжээ.

 

 

Тусгай ангийн зураг авалтыг эхний ангийн зураг авалт болсон Лондон хотод хийсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top