Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр цар тахлын үе дэх хүний эрхийн зөрчил, ковидын хуулийн хэрэгжилт болон цаашид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, хамтын ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй болгох асуудлаар ярилцаж санал солилцлоо. Комисс 2020-2021 онуудад Коронавирусын халдварт /COVID-19/ цар тахалтай холбоотой 362 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд цар тахалтай холбоотой нийт 53 хяналт шалгалтыг зохион байгуулсан.
Мөн Комисс дээрх хугацаанд цар тахалтай холбоотой гишүүний шаардлага 13, зөвлөмж 15, Комиссын санал 9, Комиссын зөвлөмж 10-ыг Улсын Онцгой Комисс болон холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласан.
Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, шар түвшинд шилжсэн ч хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтын ажиллагаагаа илүү уялдаа холбоотой болгох үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Онцгой Комисстой сар бүр тогтмол уулзаж, Комиссын санал, зөвлөмжийг тухай бүрт нь авч ажиллаж байхаар тогтлоо.
Сэтгэгдэл ( 0 )