Зэвсэгт хүчний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт боллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт “Ахлагчийн албаны хөгжил, хэтийн төлөв” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. 

Цугларалтад, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, ЗХЖШ-ын ахлагч, холбогдох албан тушаалтнууд өөрсдийн бэлтгэсэн сэдвийн хүрээнд “Зэвсэгт хүчний хөгжил ба ахлагчийн алба”, ”Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний сургалтын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, чиглэл”, “Ахлагчийн албаны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, ”Инновацийн хөгжил, ахлагчийн алба”, “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн талаар баримтлах бодлого, зохион байгуулж явуулах онцлог” сэдвүүдээр тус тус илтгэл тавин оролцлоо. 

Зэвсэгт хүчний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа бөгөөд I үе шатанд цугларалтад оролцогчдыг эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг шалгасан бол II үе шатанд онол, арга зүйн сургалт, хэлэлцүүлэг явагджээ.

Цугларалтад БХЯ, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын 50 гаруй цэргийн алба хаагч оролцлоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top