БХЯ-ны харьяа байгууллагууд Булган аймагт ажиллаж байна

2023 оны 05 сарын 19

Булган аймагт Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, "Бидний бахархал" төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалах яам /БХЯ/-ны харьяа зарим байгууллагууд орон нутгийн ард иргэдэд чиглэсэн хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж байна.

Тодруулбал, БХТА архивын лавлагаа, хууль эрх зүйн тусламж үйлчилгээ, Цэргийн төв эмнэлэг эрүүл мэндийн шинжилгээ, үйлчилгээ, БХЯ-ны "Соёмбо" редакц  Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах чиг үүрэг бүхий "Соёмбо" сонины тусгай дугаарыг иргэдэд тарааж, гэрэл зургийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж байна.

Түүнчлэн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолт, Үндэсний батлан хамгаалах их сургууль, "Алдар" спорт хороо, Монгол цэргийн музейн болон зэвсгийн үзэсгэлэн гарч байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top