Үймээнд оролцсон монгол оюутнууд Казахстанаас хөөгдөх шахжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Өнгөрсөн нэгдүгээр сард Казахстанд олон нийтийг хамарсан үймээн гарч, цагдаа, цэргийнхэнтэй мөргөлдсөнөөр 230 хүний амь нас хохирсон. Энэхүү хэрэгт оролцсон хэргээр гадаадын 19 иргэн ял эдлэхээр болоод байна. 

Тэгвэл тус улсад сурдаг монгол оюутнууд ч үймээн жагсаалд оролцсон хэргээр баривчлагдаж, сургууиасаа хасагдан, Казахстанаас хөөгдөх дөхжээ. 

Тэдэнд Павлодарын шүүхээс 15 хоног баривчлах, Казахстанаас хөөн гаргах шийтгэл оноосон ч олон нийтийн байгууллага болон сургууль нь хамгаалсны ачаар Шүүх шийдвэрээ өөрчилж, үлдэж чадсан байна.

Павлодарын Багшийн дээд сургуулиас энэ хэргийн талаар “Монгол оюутнууд томоотой сайн, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Тэд энэ жил сургуулиа төгсөх хүүхдүүд. Сургуулиа төгсөх ёстой” гэсэн мэдэгдлийг цагдаагийн байгууллагад өгчээ.
 


Монгол оюутнуудын нэг Расулан Казахстаны телевизэд ярилцлага өгөхдөө “Нэгдүгээр сарын 5-нд бид гурвуулаа гудамжинд болж байгаа жагсаалыг сонирхохоор очсон. Засгийн газрын эсрэг ямар нэг бодол санаа байгаагүй. Үүний дараа нэгдүгээр сарын 7-нд биднийг баривчилж, тэр өдрөө Шүүх хурал болсон. Шүүхээс 15 хоног баривчилж, Казахстанаас хөөн гаргах шийтгэл оноосон. Харин манай сургууль биднийг хамгаалж үлдээлээ. Бид гурав 11 хоног баривчлагдаад суллагдсан” гэж ярьжээ.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төв халх(202.9.41.13) 2022 оны 03 сарын 29

өмкий хасагууд аятайхан байгаарай эсвэл наанаа үлд

1  |  1
hen(202.21.127.142) 2022 оны 03 сарын 17

savaagui nohoi gedeg shig

0  |  0
тэр(104.200.150.24) 2022 оны 03 сарын 17

КАЗАХСТАН ДАХЬ МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЬ МЭДЭЭГҮЙ Л БАЙСАН.

0  |  0
Z(202.9.46.236) 2022 оны 03 сарын 18

Сайн бн

2  |  0
Top