Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч буйтай зэрэгцэн ам.долларын нийлүүлэлт арилжааны банкуудад ч, валют арилжааны цэг дээр ч хомсдсон нөхцөл байдал үүсээд байна.
Тухайлбал, “Найман шарга” валют арилжааны төв дэх валютын арилжаа эрхлэгчид зарах ам.доллар байхгүй гэсэн мэдээллийг өгч буй юм.
Ерөнхийдөө энэ сарын эхний арав хоногт “Найман шарга” дээр ам.доллар хомсдож эхэлсэн. ОХУ, Украины асуудал хурцадсантай холбоотойгоор ам.долларын урсгал ОХУ руу чиглэлээ гэсэн мэдээлэл энэ сарын эхээр гарах болсон. Түүнчлэн арилжааны банкууд ам.доллар нийлүүлэхдээ лимит тогтоож, улмаар зогсоогоод байна.
"Найман" шарга дээр манай улсын валютын нийт арилжааны 4-5 хувь л эргэлддэг гэх мэдээлэл байдаг ч ханшийн хөдөлгөөн тэндээс тод харагддаг. Түүнчлэн ханшийн спекуляци эрэлт өдөөгдөх, хэрэгжих талбар болдог гэж хэлэх эдийн засагчид бий.
Zindaa.mn сайтын өнөөдөр ГОЛ СЭДВЭЭР нэрлэж буй энэ тухай НИЙТЛЭЛИЙГ энд дарж уншина уу!
Сэтгэгдэл ( 1 )
МАН-н тэнэгүүд улсаа авч явж ч чадахгүй Оросод хамаг юмаа өгөөд дууслаа