ОХУ, Украины дайн эхлэснээс хойш дэлхийн эдийн засгийн хорионд орсон ОХУ-д валютын хомсдол үүсээд байна.
ОХУ-ын Төв банк ам.доллар, евро гар дээр олгохоо зогсоож, иргэд данснаасаа 10 мянган ам.доллараас илүү мөнгө авч чадахгүй болсон.
Энэ үед Эрхүү, Буриадын бизнес эрхлэгчдийн хувьд манай Hunnu Air компанийн Улаан-Үд, Улаанбаатарын тогтмол нислэг валют олох ганц арга зам болон хувирчээ.
Ганзагын наймааны үед “гахай” авахаар онгоц дүүргэдэг байсантай нэгэн адил орос наймаачид Буриадаас Монголд бөөн бөөнөөр ирж байна.
Буриадын "Байкал" нисэх буудлын ажилтны ярьснаар Улаанбаатар руу явж байгаа жуулчид бүгд рубль хийсэн том том цүнхтэй байх болжээ. Улаанбаатарын зочид буудлууд ч орос чэнжүүдээр дүүрсэн гэж Буриадын хэвлэлээр гарч байна.
Буриадын “Номер Один” сайтад “Монголчууд 30 сая төгрөгийн лимит тавьсан тул оросууд нэг хүн 10 мянган ам.доллар л солиулж байгаа. Дайны өмнө рубль 46 төгрөгтэй тэнцэж байсан бол одоо 22 болж унасан. Хоёр дахин уналаа гэсэн үг. Гэхдээ л Орост аваачиж зарахаар ашиг олж байгаа. Дээр нь Орост мөнгө байлаа ч доллар олдохгүй болсон. Харамсалтай нь, монголчууд өөрсдөө энэ бизнест ороод ирлээ. Өнгөрсөн долоо хоногт Буриадад ирсэн монгол жуулчид маш их ам.доллар бэлнээр авчирсан” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 15 )
ДАВХАР САНКЦАНД ОРВОЛ ХЭЦҮҮ ШҮҮДЭЭ. ГЭМГҮЙ ГЭМТЭЙ ГЭЛГҮЙ БҮГД ХОХИРОН ШҮҮДЭЭ
ДАВХАР САНКЦАНД ОРВОЛ ХЭЦҮҮ ШҮҮДЭЭ. ГЭМГҮЙ ГЭМТЭЙ ГЭЛГҮЙ БҮГД ХОХИРОН ШҮҮДЭЭ
Улан үдэ хүрэх замд зэвсэгт дээрэм гарч эхлэнэ дээ...
Өөрийн улсаа хорлож бна
Бүү мэдэмхийрцгээ.Зах зээлийн журмаараа л явж байгаа биз.Хийдэг хийдгээ хийцгээг.
Боломжийг ашиглаж байгаа нь зөв дөө
uursduu dollatiin homsdold orno shdee uher mongoluudaa.
энэ бол цаг үеийн түр зуурын ганзага наймаа шүү., бидэнд ертөнцөд дайн хийдэг өмхий доллар хэрэггүй болно доо..._, алсдаа бид дорны худалдаанд суралцана дөө
Mongolchuud estoi teneg orosiin rubleer yu hiihgej bgaan? .Uursduu ch toohgui bgaa rubl avaad mangartaj ugch bn aa.Mungunii hoinoos yvj baij dollar ch gui rubli ch ugui ami nas ch gui bolov
Hulgaich bolson hoindoo
Болиулаачээ эд нарыг. Монголд маш хортой үйл ажиллагаа явуулж байншт
Tegeed Mongolchuud odoo ued hend hereggui rubli avaad orond ni dollar ogch baigaa yum uu
Энэ бол байж болохгүй үзэгдэл.Шудрага бус явдал. Луйварын нэг хэлбэр.Шуналыг сэдрээнэ.Амь насанд ч аюултай. Хариу арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй
Тэгээд л ам.доллларын ханш өсөж 2900₮ давсан юм байна\n\n
ОРОС Т ХАМААГҮЙ ЯВЖ БАЙЖ АЛУУЛАВ.ХУЛГУЙ ДЭЭРЭМ АЙМААР БОЛЖ БНА ГЭНЭ ШҮҮ.