2021 оны турш буюу бүтэн жил тогтвортой байсан ам.долларын ханш энэ оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш тогтмол өсөлттэй байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнгөрсөн оны туршид 2849 төгрөг дээр байсан бол энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Төв банкны албан ханш 2,850.26 төгрөг болж нэмэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр төгрөг СУЛАРСААР албан ханш 2900-гаас даваад байна.
Төгрөг ам.долларын эсрэг суларч буйтай зэрэгцэн Монголбанк нэгдүгээр сарын сүүлчээс хойш гадаад валютын товлолт дуудлага худалдаануудаараа дамжуулан зах зээлд валют байнга нийлүүлж буй.
Тухайлбал, энэ долоо хоногийн мягмар гараг буюу 15-ны өдөр 2892.70 төгрөгийн ханшаар 40 сая ам.доллар банкуудад нийлүүлсэн бол өчигдөр 50 сая ам.долларыг 2904.55 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.
Төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш ийнхүү 2900 төгрөг давсан бол арилжааны банкуудын ам.доллар худалдах ханш 2919-2920 төгрөг байна.
Төгрөг ийнхүү суларч байгаатай зэрэгцэн банкууд болон Найман шарга валют арилжааны төв ам.долларын хомсдолд ороод байна. Найман шарга дээр валютын нийт арилжааны 4-5 хувь л эргэлддэг гэх мэдээлэл байдаг ч ханшийн хөдөлгөөн тэндээс тод харагддаг.
Мөн нөгөө талаас ханшийн спекуляци эрэлт өдөөгдөх, хэрэгжих талбар болоод байдгийг дурдахад илүүдэхгүй байх.
Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харахад гадаад, дотоод тал талын хүчин зүйлс нөлөөлж байна.
Төв банк гадаад валютын нөөцийг 2021 оны 12 дугаар сард 4.3 тэрбум ам.доллар гэж мэдээлж байсан бол 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 3.9 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн. Гадаад валютын нөөцийг Төв банк 1 сарын хоцрогдолтой мэдээлдэг юм.
Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш төгрөг суларсантай зэрэгцэн Монголбанкнаас валютын интервенц тогтмол хийж байгаа.
Монголбанк 2 дугаар сарын 1-15-ны өдрийн хооронд явагдсан 4 удаагийн дуудлага худалдаагаар зах зээлд нийт 280.6 сая ам.доллар нийлүүлж байсан.
Харин 2 дугаар сарын сүүлийн хагаст гэхэд, 17-ны өдөр нь 92.9 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн бол 22-ны өдөр 126 сая ам.доллар гэхчлэн тогтмол нийлүүлэлт хийж байгаа. Энэ хэрээр гадаад валютын нөөц буурч байна гэсэн үг.
Түүнчлэн манай улс энэ оны эхний хоёр сард 1 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 115.4 сая ам.доллароор өссөн үзүүлэлт байна.
Нөхцөл байдлыг аваад үзэхэд, гаднаас валют оруулж ирдэг уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспорт хил гаалийн нөхцөл байдлаас болоод эрсдэлтэй байгаа ийм үед ам.долларын ханш улам чангарах, нөөц нь улам багасах бодит эрсдэлтэй байна.
Манай дотоодод ам.долларын ханш чангарч, валютын эрэлт нэмэгдэх хандлага уг нь Орос, Украины нөхцөл байдал хурцдахаас өмнө буюу нэгдүгээр сарын сүүлчээс эхэлсэн.
Улмаар хоёрдугаар сарын сүүлчээс Орос, Украин улсууд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор дагаад эдийн засгийн олон хоригуудтай ОХУ нүүр тулсан. ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханшийн уналттай зэрэгцэн тус улсын ам.долларын эрэлт нэмэгдсэн нь манай зах зээлээс ам.доллар хэвийн хэмжээнээс илүүгээр гадагшлахад нөлөөлж буй талаар мэдээллүүд байгаа юм.
Ер нь бол манай улс эдийн засгийн суурь шалтгаануудтай холбоотойгоор ханшийн хэлбэлзэл өндөртэй орон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас эдийн засгийн идэвхжил муу, хил гаалийн нөхцөл байдал асуудалтай байсан нь ханшийг тогтвортой байхад нөлөөлсөн.
Тэр утгаараа ханш “хөдөлж” эхэлсэн нь нэг талаас эдийн засгийн идэвхжил, гадаад, дотоод зах зээлийн нөлөөллөөс хамааралтай ч, нөгөө талаас ханшийн байнгын эрсдэлийн хажуугаар ханшаар “тоглох” ашиг сонирхол бүхий талуудын нөлөөллөөр төгрөгийн үнэ цэн бодит бусаар сулрах үйл явц зах зээлд байсаар ирсэн гэдгийг бас онцгой үед хаа хаанаа анхаарах л ёстой.
Мөн одоогийн нөхцөл байдалд ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар, Төв банк бодитой арга хэмжээнүүд авах хэрэгтэйг эдийн засагчид хэлж байгаа.
Гадаад валютын нөөц яагаад чухал вэ. Гадаад валютын нөөцийг бүрдүүлэх зорилго юу байдаг болохыг тодотгоё. Гадаад валютын нөөцийн зорилго нь:
Тэгэхээр гадаад валютын нөөц буурах нь төдийчинээгээр улс оронд бодит эрсдэл дагуулах учраас Монгол Улс валютын нөөцөө импортын 7-8 сарын хэрэгцээгээ хангах түвшинд тогтвортой барихад анхаарах хэрэгтэй юм.
Тэрбээр “Манай нүүрс овор хэмжээ ихтэй. Хорио цээртэй холбоотойгоор БНХАУ руу сайн гаргаж чадахгүй, гацсан байдалтай байна. Тэгэхээр одоо манайд шууд онгоцоор тээвэрлэж болох овор хэмжээ багатай хэрнээ экспортын орлогыг нэмэгдүүлж, ам.доллар оруулж ирэх боломжтой зүйл юу вэ гээд аваад үзэхээр алтыг жишээ татаж хэлэх байна.
Монголбанк эдийн засгийн төв институци учраас алтыг ОХУ, БНХАУ-ыг давуулаад онгоцоор тээвэрлээд Швейцар юмуу, Лондонд аваачаад зарчих боломжтой. Алт овор хэмжээ багатай, хамгийн хүнд жинтэй металлуудын нэг. Нэг унц алт 31-хэн грамм. 31 грамм алт одоо 6 сая төгрөг байна. Тэгэхээр 1 килограмм алтны үнэлгээ маш өндөр болохыг уншигчид эндээс ойлгож харж байгаа байх. Гэтэл нүүрс 1 тонн нь 400 мянган төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний хувьд энэ хаврын гол уриа бол алтны салбар дээрээ фокуслах ёстой. Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч хоёрын анхаарах гол зүйл энэ. Ерөнхий сайд өөрийнхөө удирдлагад байгаа Засгийн газрынхаа аймшигтай хүнд суртлын аппаратад анхаарах хэрэгтэй. Одоо гуравдугаар сард Монголын компаниуд уурхай руугаа бүгд явчихсан байх ёстой. Ашигт малтмалын газар уулын ажлын төлөвлөгөө зэргийг нь гэрлийн хурдаар, түргэвчилсэн журмаар батлах ёстой шүү дээ. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд БОАЖЯ, Мэргэжлийн хяналт зэрэг хамрагдах нэгжийн нөхдүүд өдөр, шөнөгүй, хагас бүтэн сайнгүй ажиллах ёстой үе байна шүү дээ” гэсэн байр суурийг илэрхийлснийг тодотгоё.
Тэгвэл энэ сарын 15-ны өдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар дараах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг СТБЗ-ийн гишүүн байгууллагуудад, Засгийн газарт зөвлөсөн байгаа юм.
Сэтгэгдэл ( 7 )
Монголбанк юу ч хийхгүй юм. Даанч арчаагүй байна шүү. Чимээгүй л бэртэгчин царайлаад суугаад байх юм энэ улс орон чинь инфляцид идүүлж дууслаа бүх бараа уйлчилгээний үнэ их өссөн.
Дэлхийн ханшаар рубль 27 төг байхад манайд л 38 төгрөг байна шд.
Доллар авах гэсэн чинь гадуур олдохгүй байна лээ. 500 доллар авах гээд өнөөдөр чадаагүй.
Өө найман шарга дээрээс ч, банкнаас ч доллар гарахгүй байна лээ. Доллар бүр ховордсон байна лээ. 500 доллар авах гэсэн чинь олдохгүй байна. Банкин дээр 1 хүн 2 өдрийн өмнө доллар захиалсан гээд авах гэсэн чинь ирээгүй гээд өгөхгүй байна лээ шүү, өнөөдөр.
Rubber soliod ulaan ud ruu zaraad bgaa chenjuuded tsenzur taviachee
Яаралтай бодлогын хүүг 12 % хүргэн байж ам долларыг 3200 төгрөг дээр барьж чадна шүү дээ
банкны бодлогын хүүг нэмэх замаар төгрөгийн хадгаламжийг татаж доллорын эрэлтийг багасгах хэрэгтэй