Ирландын нийслэл Дублин хотын төвд 48 настай Ц.Уранцэцэг хэмээх монгол эмэгтэйд хутгатай халдсан хэрэг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд гарсан билээ.
Хохирогч хоёр долоо хоног "Mater Hospital" эмнэлэгт эмчлүүлсэн ч хоёрдугаар сарын 3-нд амьсгал хураасан юм.
Түүний амийг хөнөөсөн этгээд нь 14 настай ирланд хүүхэд байжээ.
Гэмт хэрэгтнийг хүний амь насыг хохироосноос гадна хууль бусаар хүйтэн зэвсэг авч явсан хэрэгт буруутгаж байгаа. Гэвч хүү гэм буруугаа хүлээхгүй, өдөөн хатгасан шинжтэй байсаар өдийг хүрсэн ба Ирландад 18 нас хүрээгүй хүүхдэд барагтай бол ял оноодоггүй тул хүүхдийн гэмт хэрэг их байдаг гэнэ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 28-нд болсон шүүх хурал дээр ирланд хүү дээрэмдэх зорилгоор халдлага үйлдсэн, хүний амийг хөнөөсөн гэж хүлээн зөвшөөрсөн ч санамсаргүй хутгалсан гэж мэдүүлжээ.
Тэрээр одоо 16 настай тул шүүхээс нэрийг нь зарлахгүй хэвээр байгаа.
Ирландын шүүх санамсаргүй хөнөөсөн гэдгийг хүлээж аваагүй тул энэ долоо хоногийн сүүлээр Шүүх хурал болж, дахин хэлэлцэнэ.
Долоон эмэгтэй, таван эрэгтэй, нийт 12 тангарагтны нэр тодорчээ. Шүүх хурлыг Мэри Эллен Ринг удирдана. Шүүх хурал найм хоног үргэлжлэх шинжтэй.
Сэтгэгдэл ( 5 )
...Muusain umkhii oyun ukhaan n elchirsen khugii Irlanduudiig ..!
2022оны 1сарын 22нд хэрэг хийхдээ 14настай бсан хүү яагаад одоо 16настай болчив оо kkk. Үнэн хөгийн юм бичих юм аа
Dam dam sonsoj bichej bga bol yadaj Irish times-s orchuulad oruulchah uhaan alga uu bichej baigaa bol oligtoihon bichelde yamar yadruuhan yum be hha
Fucking Irish crap
Fucking Irish crap