Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэгчийн ХОМ-ийг ДАХИН шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь  нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 35 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 65 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 7 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 58 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Дээрх хяналт шалгалтаар илэрсэн 10 мэдүүлэг гаргагчийн зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан хариуцлага тооцуулахаар Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХОМ (66.181.178.131) 2022 оны 03 сарын 30

ХОМ оо мэдэгдсэн баячууд тэгээд ундэслэлтэй херенгежсен байхнуу?? Хэдэн арван жил терд ажиллаад цалингаараа 1 ерее байрч авч чадахгуй!!! Худлаа шалгасан болж жужнээ зайлуул !!!

0  |  0
Top