Төрийн албаны зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, дараах байдлаар бүрэлдэхүүнийг томилжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчааг, гишүүдээр Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Н.Ганбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах, Хуулийн хэлтсийн дарга Б.Билгүүн, Мэдээллийн технологийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Амарсанаа, Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар Шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах референт Б.Оюуннасанг тус тус томиллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Салбар зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг хүлээн авч, зөвхөн хуульд захирагдан, шүүхийн захиргааны ажилтны бүрдүүлэлт, бүртгэл хийх, ёс зүйг төлөвшүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг хууль, журамд заасан холбогдох бүхий л асуудлыг шударгаар хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Анхан дунд шатны шүүгчийн шийдвэр олон удаа цуцлагдсанч шүүгч ажилласан хэвээр. дахиад л буруу шийдвэр гаргаж ял завшуулсан,эсвэл иргэнийг хохироосон байдаг.Тийм шүүгч нэн олон байна. Прокурор эсэргүүцэл бичээд хүчингүй болгуулсан өчнөөн хэрэг байнга бичигдэж,яригдсаар миний үед 20-30 жил үргэлжилж байна. Энэ ийм л байх ёстой юмуу