Монголчууд Буриадаас тагтаа оруулж ирэх гээд баригджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Буриадын Хиагт боомт үйл ажиллагаагаа сэргээгээд удаагүй байна. Тус боомт дээр энэ сарын 4-нд Эрхүү, Буриадын ХАА-н хяналтын газраас Гаалийн ажилтнуудтай хамт шалгалт хийжээ.

Шалгалтаар манай улсын нэгэн иргэн мал эмнэлгийн бичиг, зөвшөөрөлгүйгээр амьтан тээвэрлэн, хил давах гэж байсныг илрүүлсэн байна.

Зургаан шууданч тагтааг хайрцганд, хоёр терьер нохойг машинд нуусан байжээ.

Монгол иргэнд захиргааны хэрэг үүсгэн, торгох арга хэмжээ авч, амьтдыг хураан авсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(139.5.219.23) 2022 оны 04 сарын 07

Хар тамхи тагтаагар зөөлгөдөг юм биш биз дээ, сайн лавшруулж шалгаарай манайхаан,

0  |  0
Top