Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж, гишүүн болсон.
Арав гаруй жил авто тээврийн салбарт ажиллаж ирсэн гэх гишүүн Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт - БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийдэг таван аж ахуйн нэгжтэй. А.Адьяасүрэн нь дээрх компаниуддаа нүүрс тээврийн С зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-т шалгагдаад хоёр жилийн хугацаа өнгөрч байна.
Тэгвэл А.Адьяасүрэнг дээрх хэргээс гадна “Эрдэнэс монгол”-ын хэрэгтэй холбогдож байгаа гэх бөгөөд одоогийн Улсын их хурлын нэр бүхий гишүүд ч холбоотой болох нь тогтоогдсон тухай баттай эх сурвалж мэдээллээ.
Мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хоёр хэргийг нэгтгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Хэрэв үйл баримт нотлогдвол дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгахаар болжээ.
Дашрамд сануулахад, “Эрдэнэс монгол” ХХК нь олон тооны охин компанитай бөгөөд эдгээр компаниудаар дамжуулан маш их хэмжээний мөнгө төрийн хяналтаас гадна эргэлдэж байгаа тухай Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 15 )
Ажнай батэрдэнэ аймгийн дарга Сумъяатай хуйвалдаж 5 долл-р нүүрс уурхайгаас авч цааш 23 дол-р борлуулдаг байсан Үүнийг мэдээлж тэмцээд дийлээгүй юм.Энд хамтран зүтгэгч нь мөн гишүүн,Элбэгдоржийн баруун гар Ц.Баэярсайхан элдэв хэргээс мулталж өгдөг,хувааж ашгаа хүртдэг байсныг олон хүн мэднэ.Уурхайн хувьцаа буюу цэнхэр тасалбарыг 2000 орчим хүнээс залилж луйвардаад 10-д жил зарга яваад иргэд хохирсон.Энд мөн л Баярсайхан Элбэгдорж хоёр хуваалцсан гэдэг
Ямар новшнуудыг сонгоод байна. Үнэн арчаагүй ард түмэн гэж
энд тэр хошного амтай ажнайн Батэрдэнэ бас шалгуулж ялаа үүрэх ёстой шүү
Буруу үйлдлээр амьдардаг этгээдүүд бол ганц Адъяасүрэн ч биш 76 бүгдээрээ шүү.
Зөв дөө мөнгөөр хүч үзэж л гарсан нөхөр шалгах нь зөв шүү
Зөв. Болж байна.
Женко гээд үхчих гээд байгаа хүмүүст ТЭР ТӨМӨР ЗАМ ТАВИХ АНХДАГЧ БАЙСАН БАС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ КОМАНДЛАГЧ БАЙХДАА ЦЭРГҮҮДЭЭР ТӨМӨР ЗАМ БАРИУЛСАН ХҮН .ТЭР БАС ШУДРАГА БАЙЖ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН НЬ МАН ба тТҮҮНИЙГ ТАРААСНААР ХӨГЖИЛ ИРНЭ ГЭЖ ТООЦСОН НЬ ОЛОН ХҮНИЙ ЭГДҮҮГ ХҮРГЭВ ЭЭ . МӨН Ч ИХ АЙЖ БАЙХ ЮМ.
ЯМАР НЭГЭН АРГААР ДУУЛИАН ДЭГДЭЭЖ ХӨГЖЛИЙН БАНКНЫ МАНы ИДЭЖ УУСАН АСУУДАЛЫГ НАМЖААХ БЛДЛОГО ЯВААД БАЙНА ДАА.ЯГ ЖДҮ г ЗАМХАРУУЛСАНЫ АДИЛ ТЕХНОЛОГИ ЯВААД БАЙНА ДАА
Жээнкоо дарга нь улсын төмөр замыг гацааж хорлоод л зөрүүлээд хамаарал бүхий компаниуд нь машинаар нүүрс зөөчихсөн байна шүү дээ, улсад ашиггүй хувьдаа тэрбум тэрбум долларын ашиг унагах гэж Монгол улсыг минь хорлосон юм байна шүү дээ, одоо л учиг нь тайлагдаж байна, тэнэг юм уу хаашаа юм төмөр замыг танк ярьж гацаалаа гэж бодож байтал зөвхөн хувьдаа удаан хугацаанд ашиг унагахаар л шунасан байна. Жээнкоог нь давхар шалга. . .
Женкогийн хүн
Сайн шалгавал юм юм л гарна даа Баттулгын бууны нохой доо та нар яаж ч чадахгүй л болов уу
Tur niigmiin nert zutgelten hulgaich naraa shalgaajee!
Энэ авгай дийлж давуу эрхтэй авгай.
ажнай хэмээх д.батэрдэнийг шалгаж чадах болуу? юун адъяасүрэн.15 доллароор зөөж байсан хүн шүүдээ?! сүүлдээ үнэгүй зөөдөг болсон
Сайхан мэдээ байна