Хүний эрхийн үндэсний комиссын ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа.
Шалгалтын хүрээнд 260 гаруй хоригдлоос санал асуулга авч, нөхцөл байдлыг тодруулахаар ангийн удирдлага болон холбогдох албан тушаалтан нэр бүхий хоригдлуудтай ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулав.
Түүнчлэн шалгалтын ажлын хэсгийн гишүүдтэй ганцаарчилан уулзах хүсэлт гаргасан хэд хэдэн хоригдлуудтай уулзаж тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.
Мөн хорих ангийн холбоо дохиоллын нэгж болон оёдол, хувцас, гутал болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав.
Хорих ангийн нөхцөл байдал болон хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, судалгааны дүнг үндэслэн зохих арга хэмжээг авна.
Сэтгэгдэл ( 0 )