"Ehlel" брэндийн үүсгэн үүсгэн байгуулагч Ч.Батзаяа "Үндэсний брэнд" гэх дототголын талаар өөрийн байрь суурийг цахим хаягаараа илэрхийллээ.
Тэрээр "Технологийн бүтээгдэхүүний хувьд бүх юмыг өөрсдөө хийнэ гэж ерөөсөө байдаггүй юм аа. Дэлхий дээр ийм практик байхгүй. Гэхдээ нэг зарчим бий. ҮНДЭСНИЙ ОРОЛЦОО заавал байх ёстой. Энэ чинь л ҮНДЭСНИЙ БРЭНД.
AKG гээд нээх гоё чихэвч байдаг тээ? Тэр чихэвч 3 улсаас sensior буюу жижиг бүрдэлүүдээ аваад 2 улс дамнаж хийдэг. Харин оролцоо нь Солонгос эзэнтэй. Солонгос брэнд. Мөнгө нь Солонгос улсад л ирдэг.
Ehlel-д нийт 13 бүтээгдэхүүн байгаагаас 5 бүтээгдэхүүнээ эндээ 100 хувь түүхий эдээс нь хийж чадаж байгаа. Гэхдээ тэр түүхий эд нь 90 хувь нь импортоор орж ирдэг.
Та энэ 5 бүтээгдэхүүний алийг нь ч хэн нэгэнд бэлэглэсэн энэ бол Монгол брэндийн Монгол улсад бүтсэн бүтээгдэхүүн мөнөөсөө мөн. Гэхдээ түүхий эд нь гадаадаас шүү. Түүхий эд гадаад байх нь хамаагүй. Гол нь Монгол брэнд бол Монгол брэнд.
Ehlel өнөөдөр үнэхээр энэ ойлголтыг ойлгуулах гэж ЦАС ХАНЗЛАХ буюу зам гаргаж яваагаа мэднэ.
Гэхдээ 5 жилийн дараа гэхэд залуус энэ бүх зүйлийг хангалттай ойлгоод ҮНДЭСНИЙ БРЭНДЭЭРЭЭ БАХАРХАХ ӨДӨР ирнэ гэдэгт бол огт эргэлздэггүй" гэлээ.
Эх сурвалж: https://bit.ly/3k51qIR
Сэтгэгдэл ( 1 )
ene neg luiwarchin pizdee IT ajil mergejiliig uneguituulj bga zolbin batsaan