Үндэсний үйлдвэрлэгч Ehlel Брэнд "ModunC7" Pro ухаалаг гар утсаа танилцууллаа

2022 оны 07 сарын 01

Үндэсний үйлдвэрлэгч Ehlel брэнд цоо шинэ бүтээгдэхүүн  ModunC7 Pro  ухаалаг гар утсаа танилцууллаа. ModunC7 Pro ухаалаг утас нь баттерейн өндөр хүчин чадал, хэрэглэхэд хялбар үйлдлийн систем зэрэг Монгол хүний хэрэглээнд зориулсан  бүтээл болж байгаагаараа онцлогтой.

Монгол залуусын ур ухаан шингэсэн энэхүү утас нь хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг багтаасан байна. Мөн Ehlel брэнд нь Монголдоо анх удаа GSMA-д албан ёсоор бүртгүүлж өөрийн гэсэн бүртгэлтэй IMEI код, чадварлаг SDK хөгжүүлэлтийн багийн бүтээсэн систем, мэргэжлийн инженерийн шийдэлтэй хосолсон шинэлэг бүтээгдэхүүнийг бүтээсэн  бөгөөд ижил төрлийн брэндүүдтэй харьцуулахад үнийн хувьд харьцангуй хямд 899000₮ төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна. Мөн Ehlel брэндийн ухаалаг утас нь дэлхийн жишигт нийцсэн OEM стандартаар бүтээгддэг байна. OEM стандартыг бидний мэдэх Apple, Tesla зэрэг томоохон компаниуд ч мөн адил хэрэглэж байгаа дэлхийн жишиг стандарт юм. OEM гэдэг нь бүтээгдэхүүний үзүүлэлт, дизайн, эд анги, хөгжүүлэлт зэргийг тухайн компани хөгжүүлж, хэрэгцээт материалуудаа гадаад улсад захиалан хийлгэдэг байна. Ehlel брэнд нь мөн OEM зарчмын дагуу бүтээгдэхүүний хэрэгцээт материалуудаа гадаадад хийлгэж Монголдоо хөгжүүлэлт, дизайн, үйлдлийн систем зэрэг Монгол хүний хэрэглээнд нийцүүлэн бүтээсээр байна.

Бүтээгдэхүүний үзүүлэлт:

 

  • Хос сим оролт
  • Санах ой 64gb
  • 3G, 4GLTE Сүлжээг дэмжинэ
  • Шуурхай санах ой 4gb
  • Үйлдлийн систем Android 11
  • 7700 mAh баттерей
  • Type C цэнэглэгчээр цэнэглэх боломжтой

Мөн Монгол түмэндээ зориулан төлбөрийн уян хатан таатай  Digital шийдлийг бий болгон Sono, Pocket, Lend.mn, Super up, Storepay зэрэг зээлийн аппликейшн болон Netcapital, Zeelme зэрэг ББСБ-тай хамтран зээлээр худалдаалагдах болно. 

 

Технологи бол хөгжлийн Ehlel юм.


Website -аар захиалах бол : https://modun.ehlel.com/

Утсаар холбогдон захиалах бол : 80542121, 77007580

Top