Өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг Авлигатай тэмцэх газраас саатуулсан.
Түүнийг бусдаас 3 мянган ам.долларын авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилсан бөгөөд олон удаагийн давтан үйлдэлтэй болох нь шалгалтаар тогтоогдсон ажээ.
Э.Номинчулууныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаад хэргийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байжээ. Улмаар Э.Номинчулууныг албан тушаалаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэдэг үндэслэлээр шалгаж байх хугацаанд ийнхүү давтан үйлдэл гаргасан байна.
Тиймээс шалгалтын явцад цугласан нотлох баримтуудад үндэслэн түүнийг цагдан хорих саналыг прокурор гаргасан ч шүүх хүлээн аваагүй байна.
Сэтгэгдэл ( 4 )
gaxau ix idseen
мөнгө угаах хэрэг биш байна. мөнгө завшсан,идсэн л байна шүүдээ ямарч мэдлэг боловсролгүй үй олон сэтгүүлчдийг колбаса шахаж байгаа юмшиг дор дор нь сургаад тэд нь хүн гүтгэх, хэнч ойлгохооргүй зүйл бичих зэргээр сэтгүүл зүйг гутааж байнадаа.хүний наймаа,хар тамхи,зэвсгийн наймааны мөнгийг энд тэнд хөрөнгө оруулаад ашиг,орлого хэлбэрээр гаргаж авахыг угаах гэдэг

Кkkkk ih um avch dee kkk . Boliz uz dee uchnuub say ter bumaar yridag humuusee baruad shuugeech dee