Казахстаны шинэ Элчин сайд Габит Койшибаевын намтар

2022 оны 05 сарын 10

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг өчигдөр /2022.05.09/ хүлээн авч уулзсан.

Шинэ сайд Койшыбаев Габит Бейбутович 1972 оны гуравдугаар сарын 12-нд Алматыд төрсөн. 1994 онд аль-Фарабийн нэрэмжит Казахын улсын их сургуулийг төгсөж, 1999 онд Казахстаны ГХЯ-ны Дипломат академийг дүүргэсэн. Хятад, англи хэлтэй.

1994-1999 онд Казахстаны ГХЯ-ны төв аппаратын ажилтан.

1999-2007 онд Бээжин дэх ЭСЯ, Хятадын Өрөмч хотод Паспорт, визний албанд ажилласан.

2007-2009 онд Казахстаны ГХЯ-ны Ази, Африкийн департаментын удирдах ажилтан.   

2009-2011 онд Бээжин дэх ЭСЯ-ны зөвлөх.

2011-2014 онд Шанхай дахь Казахстаны Ерөнхий Консул.

2014-2016 онд Казахстаны ГХЯ-ны Консулын албаны дэд захирал. Азийн хамтын ажиллагааны департаментын дэд захирал.

2016-2019 оны 10-р сард Казахстаны Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад бодлого, олон улсын харилцааны хэлтсийн дарга.

 2019 оны 11-р сараас 2022 оны 4-р сарын 8 хүртэл БНХАУ дахь Бүрэн Эрхт Элчин сайдаар ажилласан.

2022 оны дөрөвдүгээр сарын 8-наас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.123) 2022 оны 05 сарын 10

GASAH UNDESTEN GEJ BAIDAGGUIM YUM

0  |  1
зочин(202.21.104.98) 2022 оны 05 сарын 20

Хужаа цуст хасаг дунгааны эрлийз л байна

2  |  1
Top