Финландын эмэгтэйчүүд Ерөнхий сайд Санна Мариныг дэмжин, твиттерт флэшмоб зохион байгуулжээ. Санна Марин үдэшлэг дээр бүжиглэж буй хоёр дүрс бичлэг дуулиан тариад байгаа юм.
“The Guardian” хэвлэлд мэдээлснээр, “SolidarityWithSanna” /Саннатай эв санааны нэгдэл илэрхийлэх нь/ гэсэн хэштэг бүхий флэшмобд олон зуун эмэгтэйчүүд оролцсон байна. Ингэхдээ зөвхөн Финландын төдийгүй Данийн бүсгүйчүүд Ерөнхий сайд Санна Марины адил дуулж, бүжиглэн хөгжилдөж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж эхэлжээ.
Харин Санна Марин өөрөө үдэшлэг дээр хар тамхи хэрэглээгүй гэдгээ батлахын тулд цусны шинжилгээ өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )