Румыны Гадаад хэргийн яамнаас тус улсын иргэн Египетэд амарч байгаад аварга загасны дайралтад өртөж, амиа алдсан талаар мэдээллээ.
Египетийн Хургада хотод аварга загас ийнхүү хоёр дахь жуулчны аминд хүрчээ. Хургада хотын амралт сувиллын газарт өмнө нь энэ сарын 1-нд Австрийн жуулчин эмэгтэй рүү аварга загас дайрч, аминд нь хүрсэн билээ.
Каир дахь Румыны Элчин сайдын яамнаас “Аялал жуулчлалын компанийн төлөөлөгч бидэнд Румыны иргэн эмэгтэй Хургада хотод амарч байх үеэрээ амиа алдсан талаар мэдэгдсэн” гэжээ.
Румыны Элчин сайдын яам амиа алдсан жуулчин эмэгтэйг хэн болохыг тогтоож, ар гэрийнхнийг нь олж холбоо барьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )