Шинэ Зеландын эрэг орчим гэрэлтдэг аварга загас олджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Шинэ Зеландын эрэг орчим харанхуйд гэрэлтэх чадвартай аварга загасны гурван төрөл зүйл олджээ.

Эдгээр аварга загасыг өнгөрсөн оны нэгдүгээр сард анх барьж байсан ч судалгааны дүнг сая л нийтэлсэн байна.

Нэг төрөл нь хар өнгөтэй, 1.8 м урт бол нөгөө хоёрынх нь урт 50-60 см гэнэ. Гэхдээ эдгээр төрөл зүйл аварга загас бүгд харанхуйд гэрэлтдэг байна. Хэдийгээр ийм төрөл зүйлийн аварга загасыг эрдэмтэд эрт үед нээсэн ч гэрэлтэх чадварынх нь талаар анх удаа мэджээ. Хар өнгөтэй аварга загас нь одоогоор шинжлэх ухаанд танигдсан хамгийн том гэрэлтдэг сээр нуруутан болж байна. Далайн ихэнх амьтан гэрэлтэх чадвартай байдаг бол аварга загасны энэ чадвар урьд өмнө ажиглагдаж байгаагүй аж.

Олон мянган гэрэлтдэг эс аварга загасны хэвлийн арьсанд байдаг байна. Эдгээр гурван зүйл 200-1000 метрийн далайн гүнд амьдардаг байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top