Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зургаадугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн тухай өмнө нь бид мэдээлсэн.
Улмаар тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад, 19 настай, эрэгтэй “Н” гэгч нь амь насаа алдсан нь тогтоогдсон.
Хохирогч “Н” нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан бөгөөд тэрээр баригдаж байгаа барилгын 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
Энэ хэрэгт Зэвсэгт хүчний ... дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн.
Тэгвэл амиа алдсан цэргийг хууль бусаар цэргийн ангиас гадуур ажилд томилж, түүний хөдөлмөрийн хөлсийг ангийн удирдлагууд дансандаа авч, амь нас нь хохирох хүртэл нөхцөлд хүргэсэн гэдэг үндэслэлээр тухайн цэргийг ажиллуулж байсан “Г” гэх компанийн удирдлагуудыг хүн амины хэрэгт холбогдуулан нэмэлт шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Иргэний хяналтаас гадуур ямарч байгууллага байх ёсгүй.
Сайд сайханбаяр наадмаар нууцаар дэслэгч генерал цол авсан зохихгүй байгаа бололтой