Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр 21.00 цагийн орчимд Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан цэрэг бусдад зодуулж, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хэрэг гарах үед ангийн байршил орчимд цахилгааны хязгаарлалт хийгдэж, хяналтын камерууд ажиллаагүй үеэр цэргийн алба хаагчийн биед халдсан байна.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд алба хаагч хүзүү нүүр, эрүүний гэмтэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.
Сануулахад, одоогоос нэг сарын өмнө буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдсан хэрэг гарсан. Уг асуудалтай холбогдуулан ангийн удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлж, хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар томилсон.
Мөн тус ангид УИХ-ын дарга Г.Занданшатар гэнэтийн шалгалт явуулж онц сайн гэх үнэлгээ өгөөд байсан ч ангийн дотоод орчинд эрүү шүүлт, дарамт шахалт хэвээр үргэлжилж цэргийн алба хаагчдын эрх зөрчигдсөн хэвээр байна.

Сэтгэгдэл ( 0 )