Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Дотоодын цэргийн тухай хуулийг шинээр баталж, мөн оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн юм.
Хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр ээлжээр Дотоодын цэргийн байгууллагад хугацаат цэргийн алба хаагчийг татаж, алба хаалгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Өнгөрсөн оны зургаадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд хугацаат цэргийн алба хаагч хүлээн авах цэргийн байрыг барьж, бүрэн ашиглалтад оруулж, бусад шаардлагатай техник, тавилга хэрэгсэл, зүйлсийг бэлтгэж, бэлтгэл ажил 80 хувьтай хангагдлаа гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )