Засгийн газар цэргийн 590 гаруй албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12
Засгийн газар өнөөдөр /2020.02.12/-ийн хуралдаанаараа цэргийн 590 гаруй албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдлээ.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах болон хувьчилахаар шийдсэн байна.
Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, 4 хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь айлын байр, хашаанд амьдардаг аж.
Түүнчлэн Засгийн газраас ОХУ-ын өмчлөлд байгаа 550 гаруй орон сууцыг амьдарч буй айл, өрхүүдэд өмчлүүлэхээр шийдсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнд ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэхээр болсон байна. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад 6 обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байна. 1998-оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн энэ асуудал ийнхүү шийдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top