Энэ сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нь Яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж ирээд, нас барсан хэрэг гарсан.
Талийгаачийн ар гэрийнхэн түүний үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд өчигдөр талийгаачийг хөдөөлүүлээд байгаа аж.
Тэгвэл өнөөдөр /2022.06.22/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээрх хэргийн тухайд “Цэрэг нас барсан асуудлаар шалгалт явуулж, шүүх шинжилгээний эмч нар задлан хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэх дүгнэлт гарсан. Нас барсан цэрэгт ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй учир гадны нөлөөгүй нас барсан гэж урьдчилж дүгнэсэн. Ямартай ч дотоодын цэргийн анги болон задлан хийсэн эмч нар тайлбар мэдээлэл өгнө” гэсэн юм.
Сайдын хэлсэнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хэвлэлийн хурал зарлаж дараах тайлбарыг өгсөн юм.
ШШҮХ-ийн дэд дарга, хошууч А.Амгаланболд "Саяны нас барсан цэргийн шинжилгээ нь нарийн төвөгтэй шинжилгээнд орно. Тиймээс олон шинжилгээ хийж байна. Аль болох богино хугацаанд буюу ажлын 21 хоногтоо багтааж албан ёсны дүгнэлт гаргана. Шинжилгээний үр дүнгийн талаар хэлэхэд эрт байна. Шинжилгээний явц өрнөж байна. Урьдчилсан байдлаар хэлэх боломжгүй” гэсэн юм.
Түүнчлэн талийгаачийг Цэргийн төв эмнэлэгт авч ирээд 20 орчим цаг үргэлжилсэн хагалгаанд оруулж, түүний ходоодыг бүхэлд нь тайрч авсан. Ходоод ямар нэг шархгүй байсан боловч 14 см орчим задарсан байсан ба ходооны өвчин болон гаднын нөлөөтэйгөөр задрах боломжтой байдаг тухай дурдлаа.
Энэхүү хурлын дараа Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штабаас албаныхан мэдэгдэл хийлээ.
Энэ үеэр "Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчийн үхэлд гаднын нөлөө буюу цэргийн ангид байх хугацаанд ямар нэгэн дарамт шахалт байсан эсэхийг ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулж байгаа. Харин бусад зүйлийг шалгуулахаар талийгаачийн ар гэрийнхэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт хандсаны дагуу явагдаж байна. Одоогоор аль аль талдаа шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа тул хэн нэгнийг буруутгах, буруу зөвийг шүүх эрт байна" гэж ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Ene neg balai yumaa ogtsruulaach ee! Hunii ami nasiig uneguidej duusgalaa!!!
Гаднаа ил шархгүй тэгсэн мөртөө элэг, дэлүү ходоодыг нь зад өшиглөсөн бол хэрэг хэрэгсэхгүй болгоод байх уу
05 r angi ailiin huuhduudiin hamgiin undur nuruag sainiig ni shilj avaad hunder haruuld gargadag angi. iim angi baij aluuriin gazar. tertee olon jiliin umnu ahiig mini hurtel hudlaa baashillaa geed olgoig ni hagartal ushigluj zodood alsan bdiin. Hogiin gazar. Ur huuhdee amid bailgaya gevel tseregt buu ug.