Дорнод аймгийн Дашбалбар сумаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Өвөр Байгалийн хязгаар дахь Агинский тосгоноо болж буй Олон Улсын “Алтаргана” наадамд оролцогч Б.Ариунбат Гран-при шагналын эзэн болжээ.
Баттөмөрийн Ариунбат буриад ардын дууны 17-35 насны төрөлд Гран-при шагнал өргөлөө.
Монгол Улсын консерваторийн Ардын дууны урлагийн хоёрдугаар дамжааны оюутан тэрбээр хоёр сарын өмнө ОХУ-ын Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI уралдаанаас Тэргүүн байрын шагналтай ирсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )