Алтаргана наадам Улаан-Үд хотноо болно

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Зургаадугаар сарын 1-5-нд Улаан-Үд хотноо болох XVI удаагийн олон улсын буриад үндэсний “Алтаргана 2026” наадамд олон мянган хүн хуран цугларна гэж Бүгд Найрамдах Буриад Улсын дарга Алексей Цыденов мэдэгджээ.

Хамгийн сүүлд тус баяр Буриад улсад 10 жилийн өмнө зохион байгуулагдаж байжээ. Энэ удаагийн наадамд Монгол Улс_ ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон олныг хүлээн авахаар бэлтгэж байна.

Алтаргана нь спорт, уламжлалын баяр. Энэ үеэр буриад дуу дуулагчид, хөгжимчин, зохиолч, яруу найрагч, загвар зохион бүтээгч, уран бичлэгийн мастерууд, кино урлагийнхан оролцсон олон арга хэмжээ, уралдаан болохоос гадна “Дагина” гоо бүсгүйг шалгаруулна.

Улаан-Үд хотын төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдаан, сур харваа болон шатрын тэмцээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Иволгийн дүүргийн Янжины дацангийн морин тойруулгат хурдан морины уралдаан болж, морины эд хэрэглэлийн үзэсгэлэн гарах болох Угсаатан зүйн музейд “Ёохорын шөнө” наадам болно.

Түүнчлэн, баярын өдрүүдэд уран бүтээлийн үзэсгэлэнгүүд гарч, гэр хотхон байгуулахаар зэхжээ.

Алтаргана наадмыг 1994 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж иржээ. Тус арга хэмжээ нь буриад зон олны соёл, уламжлал, үндэсний спортын төрлүүдийг таниулан сурталчлах зорилготой. Хоёр жилд нэг удаа болдог наадмыг Буриад улс, Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаарт болох Монгол Улсад ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. 2024 оны Алтаргана наадам Монгол Улсын Булган аймагт өргөн дэлгэр болж, нийт 50 мянга орчим хүн оролцсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(103.80.211.131) 21 минутын өмнө

Алтаргана нь спорт, уламжлалын баяр гэнээ, тэгснээ украин манайх руу дайраад бид хамгаалж байгаа нтр гээд дайнаа зөвтгөөд мэдрэлтээд шаачдаг шүү.

1  |  0
Top