Монгол жуулчин Улаан-Үдэд түрийвч олоод баригджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

Буриадын Цагдаагийн газраас Улаан-Үд хотод монгол жуулчинд хэрэг үүсгэн мөрдөж байгаагаа мэдэгдлээ.

Энэ сарын 13-нд Улаан-Үд хотын 29 настай иргэн түрийвчээ алдсанаа цагдаад мэдэгджээ. Тэрээр хотын их дэлгүүрт хэд хэдэн бараа худалдан аваад, харих замдаа массажинд орсон байна. Төлбөрөө төлөөд гарч явахдаа түрийвчээ унагааснаа мэджээ. Ингээд цагдаад хандаж, камер шалган үзэхэд нэгэн эр түрийвчийг газраас авч, зочид буудалд орсон нь харагдсан байна. Мөрдөн шалгахад Монголоос ирсэн 45 настай жуулчин байжээ. Тэрээр байцаалтад хэргээ хүлээж, түрийвчинд 53 мянган рубль, банкны карт, баримт бичиг байсныг буцаан өгсөн байна.   

Цагдаагийн газраас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болгоомжтой бай(202.9.40.73) 2022 оны 08 сарын 26

Камертай газар зориуд унагасан ч байж болно. Гадаадад явахдаа болгоомжтой яваарай, монголчууд минь!

0  |  1
Зочин(202.9.46.138) 2022 оны 08 сарын 22

Олсон эд зүйлсээ буцааж өгсөн гэж бна. Эрүү үүсгэсэн ч гэх шиг шаaж өхиймаа хаха

1  |  0
Ааааа(202.21.108.20) 2022 оны 08 сарын 26

Монгол л соёлоос хоцорч бна. Олсон эд зүйлийг ямарч улс оронд олз гд хормойлдог ёс Монголд л үлджээ.

0  |  1
Шударга иргэн(103.11.195.34) 2022 оны 11 сарын 01

Хүн чанаргүй монголчуудыг шоронд хатаах хэрэгтэй

4  |  4
Top