Монгол иргэн ОХУ-д Авлига өгсөн хэргээр баривчлагджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

ОХУ-ын Алтайн хязгаарт монгол бизнес эрхлэгч Гаалийн ажилтанд хахууль өгөхийг оролдсон хэргээр баривчлагджээ.

Энэ сарын 22-нд тэрээр Ташаант боомтын Гаалийн албаны даргад мянган ам.доллар өгөх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.

Цагдаагийн газраас “Хэрэгтэн Монголоос оруулж ирсэн машинаа татваргүйгээр хил давуулах гэж оролдсон” гэж мэдэгдлээ. Түүний хэргийг Алтайн хязгаарын шүүхэд хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.90.184) 2022 оны 08 сарын 30

Хөөрхий монгол шигээ бодождээ

0  |  1
Top