Бидний амьсгалж буй агаар нэг юм - International day of clean air for blue sky

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

"Цэвэр агаар" олон улсын тэмдэглэлт өдрийн хүрээнд гадна болон дотоод орчны агаарын бохирдлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулах чиглэлд United Nations Association of Mongolia / НҮБ-ын Нийгэмлэг, UN Environment Programme, UNICEF Mongolia хамтран ажиллаж байна.

Дотоод орчны агаарын бохирдол гэж юу вэ.

  • Байгууламж доторх агаарын агууламжийн хүнд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөг хэлнэ
  • Дотор агаарын чанар (IAQ)-ын эерэг нөлөө нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх концентраци хүсээгүй хий, тоосонцоргүй байхыг хэлнэ.
  • Дотор агаарын чанар муу байгаа нь агаар дахь хий, тоосонцор их хэмжээгээр агуулагдаж байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм.

Харин дэлхий дээр 2.4 тэрбум орчим хүн керосин, мод, аргал хөрзөн, нүүрс, газар тариалангийн хог хаягдал зэрэг түүхий түлш ашиглан хоол ундаа бэлтгэж, гэр орноо халааж, гэрэлтүүлж байгаа учраас дотоод орчны агаарын бохирдлын аюултай нөхцөлд амьдарч байна.

Жил бүр 3.2 сая орчим хүн өрхийн дотоод орчны агаарын бохирдлоос болж эндэж байна. Эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүд ийм тохиолдолд хамгийн эмзэг өртөмтгий байна. 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн бараг тал хувь нь өрхийн дотоод орчны агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 1 тэрбум орчим хүүхэд агаарын бохирдолд илүү ихээр өртөж байна.

Хот, хөдөөд хоол ундаа бэлтгэх эрчим хүчний эх үүсвэрийн хэрэглээ ихээхэн ялгаатай байна. 2020 онд дэлхийн хэмжээнд хот суурин газрын хүн амын 14 орчим хувь нь бохирдуулагч түлш, технологи ашиглан хоол ундаа бэлтгэж байгаа бол энэ үзүүлэлт хөдөөгийн хүн амын хувьд 52 хувь байна.

Уг өдрийн хүрээнд 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болох "Тогтвортой хөгжил - 2022" нээлттэй өдөрлөгт урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top