Швейцарын “Synhelion” компани нарны эрчим хүчнээс нийлэг шатдаг хий гаргаж авах дэлхийд анхны үйлдвэр барих болсон тухай зарлажээ.
Нийлэг хийг цаашид боловсруулах замаар ямар ч хүндрэлгүй керосин эсвэл бензин үйлдвэрлэх боломжтой гэж “The Engineer” сэтгүүлд онцолсон байна. “DAWN” үйлдвэр гелиостат сансрын багажийн тусламжтай нарны эрчим хүчийг хуримтлуулж, нийлэг шатдаг хий болгоно.
Одоогийн байдлаар, тус үйлдвэрийн хүчин чадлыг жилд 150 тонн түлш байхаар тооцоолж байна. 2030 он гэхэд ийм станцын сүлжээ барихаар төлөвлөжээ. Ингэснээр жилд 875 мянган тонн түлш гаргаж авах боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )