Нарны эрчим хүчний үнэ 2024 он гэхэд 15-35 хувиар бууна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 26 хувийг эзэлж буй сэргээгдэх эрчим хүчний салбарын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр үнэ нь буурна гэдгийг Сэргээгдэх эрчим хүчний холбооноос мэдээлжээ. Ялангуяа 2024 он гэхэд нарны эрчим хүчний үнэ 15-35 хувиар буурах төлөвтэй байгаа аж.

“Сэргээгдэх эрчим хүчний салбар бол дэлхийн цахилгааны эрчим хүчний эх үүсвэрийн хоёр дахь томоохон эх сурвалж. Гэхдээ урт хугацаанд тогтвортой ажиллах боломжоор хангахын тулд технологийн дэвшлийг ашиглах ёстой. Явж, явж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамгийн том нөлөө үзүүлэх салбар бол сэргээгдэх эрчим хүчний салбар” гэж Олон улсын эрчим хүчний холбооны гүйцэтгэх захирал Фатих Бирол ярьжээ.

Ирэх таван жилийн хугацаанд дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл огцом нэмэгдэж дэлхий нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувийг эзлэх магадлалтай байгаа юм. Олон улсын эрчим хүчний холбоо “Салхи, нар, усны эрчим хүчний төслүүд сүүлийн дөрвөн жил хамгийн хурдтай байгаа” гэдгийг онцолсон байна. Цаашлаад сэргээгдэх эрчим хүчний салбараас гаргаж буй цахилгааны хэмжээ таван жилийн дараа 50 хувиар нэмэгдэх боломжтой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top