БНХАУ-ын цөмийн компани Өвөр Монголд 2.5$ тэрбумын хөрөнгө оруулна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

БНХАУ-ын Цөмийн эрчим хүчний нэгтгэл Өвөр Монголын Улаан цав хотод сэргээгдэх эрчим хүчний төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсноо зарлалаа.

Нийтдээ нэг гигаватт хүчин чадалтай нарны эрчим хүчний станц, хоёр гигаватт  хүчин чадалтай салхин сэнсний ферм байгуулах юм байна. Улаан цав хотын орчимд нарны тусгал их, мөн их салхитай байдаг юм. Тиймээс тус нэгтгэл сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

Сэргээгдэх эрчим хүчний хоёр төслийн барилга угсралтын ажил 2021 оны эхний хагаст багтан эхлэх юм байна. БНХАУ-ын засаг захиргааны зүгээс Өвөр Монголыг сэргээгдэх эрчим хүчний төв болгон хөгжүүлж, ойрын жилүүдэд хэд, хэдэн нар, салхи, усны цахилгаан станц барихаар төлөвлөж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top