Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төв болон PEN America сүлжээний шинэ тайланд Өвөр Монголын цахим орчинд монгол хэлийг системтэйгээр устгаж байгаа тухай дурджээ.
БНХАУ-ын засаг захиргаа 2020 оноос эхлэн Бээжин хотын сургуулиудад сургалтын хэл байсан монгол хэлийг мандарин хятад хэлээр солих шинэ бодлого хэрэгжүүлсэн. Тухайн үед олон улсын түвшинд шүүмжлэл дагуулж байлаа. Хятадын дотоодод үүнийг эсэргүүцсэн олон хүнийг баривчилж, дахин сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Эсэргүүцлийн энэхүү жагсаал нь илүү хатуу бодлого баримтлахад хүргэж цахим ертөнцөд монгол хэлийг устгах бодлого баримталж байгааг судалгаанд дурджээ.
Өвөр Монголын цахим хуудаснуудын 89% нь цензур шахалтад өртөн, зарим нь бүр мөсөн хаагдсан байна.

Энэхүү тайланд дурдсанаар Өвөр Монголын цахим хуудаснуудын 89% нь цензур шахалтад өртөн, зарим нь бүр мөсөн хаагдсан байна. Ялангуяа монгол хэлээр хамгийн олон хүнд хүрч, өргөн хэрэглэгддэг “Байну” цахим хуудас ч багтжээ. Тайланд дурдсанаар “Нэг аймаг, нэг хэвлэл мэдээлэл, нэг хэрэглэгч” гэх бодлого хэрэгжиж буй бөгөөд эх газрын хятадын хөгжүүлсэн аппликейшн, цахим хуудаснуудыг тулгаж байна. Ийнхүү Өвөр Монголчуудын хөгжүүлж буй цахим хуудаснуудыг зах зээлээс шахаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )
BUZAR MUU HUJAANUUD