Ким Гён Хи шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 02 сарын 02

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн эхнэр Ким Гён Хид өнгөрсөн долоо хоногт шүүхээс 20 сарын хорих ял оноосон. Ингэснээр БНСУ-ын түүхэнд анх удаа ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар хамт хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол болсон бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд ханджээ. 

Шүүхээс түүнийг 2022 оны 4-7 сарын хооронд бөө Жон Сон Бэ-тэй хамтран тансаг зэрэглэлийн эд зүйл хүлээн авч, хариуд нь эрх мэдлээ урвуулан ашиглах тохироо хийсэн хэмээн үзэж ийнхүү 1.8 жилийн ял оноосон.

Түүнд холбогдох бусад хэрэг болох Deutsch Motors компанийн хувьцааны үнэд зохиомлоор нөлөөлсөн, сонгуулийн санал асуулгын үйлчилгээ үнэ төлбөргүй авсан зэрэг хэрэг нь хангалттай нотлох баримтгүйн улмаас цагаатгагдсан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хэрхэн шийдвэрлэх нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг ихээр татаж байна. 

Энэ оны нэгдүгээр сарын 16-нд Юн Сог Ёль 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүнд холбогдох бусад хэргийн шүүх хурал 2026 оны турш үргэлжилж, тухай бүрд нь ял шийтгэл ногдуулах ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top