ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд ашигтай санал ирж, санхүүгийн боломжууд нээгдэнэ.

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Одоогийн байдалд хандах хандлагаа өөрчлөхийг шаардана. Хувийн амьдралд нь удаан хойшлуулсан сэдвийг хөндөж магадгүй. Тухгүй санагдсан ч ярилцахаас бүү зугтаарай. Үдэш нь одоогийн зорилго амьдралын гол зорилготой нь нийцэж байгаа эсэх талаар тунгаагаарай.

Үхэр

Сэтгэл санаа, эрүүл мэндийн байдалд нь илэрнэ. Хамт олон нь таныг буруугаар ойлгож болзошгүй. Толгой дохихын оронд үгээр илэрхийл. Хайртай хүнээ сонс. Заримдаа хүнд тусламж бус харин ойлгох нь чухал байдаг. Таны энергийг сордог хүнээс хол байгаарай.

Ихэр

Өдөр тутмын асуудлыг шинэлэг байдлаар шийдвэрлээрэй. Ашигтай санал ирж, санхүүгийн боломжууд нээгдэнэ. Найз нөхөдтэйгөө уулзаж, сонирхолтой ярилцлага өрнүүлснээр сэтгэл санаа дээшилж, мэдлэг өргөжнө.

Мэлхий

Ахуйн болон гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуул. Ажлын талбарт хувь хүнийх нь чанарыг нь үнэлнэ. Санхүүтэй холбоотой шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Үдэш нь дотнын хүмүүстэйгээ ойрын саруудын төлөвлөгөө гаргаарай.

Арслан

Хувийн харилцаа ажил төрөлтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Санаанд нь орж байгаагүй салбарт хамтран ажиллах хүмүүстэй танилцана. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаад үз.

Охин

Ажил дээрээ хувийн орон зайгаа хамгаал. Таны үүрэг хариуцлагад хамаагүй ажил даалгавал хүлээн авах хэрэггүй. Бусдад мөнгө зээлбэл эрсдэл өндөртэй. Өнгөрсөн үеийн алдааг засахын оронд хуримтлуулсан туршлагаа ашиглан асуудлаа шийдээрэй.

Жинлүүр

Таны амжилтуудыг үнэлнэ. Даруу зан гаргах хэрэггүй. Хүмүүсийн талархлыг хүлээн авснаар нэр хүнд нь өснө. Хувийн харилцаандаа мөнгө бус харин цаг зав, анхаарал халамжийг харамгүй зориул.

Хилэнц

Баримт бичигтэй ажиллахдаа огноо, тоо зэрэг нарийн ширийн асуудалд онцгой анхаараарай. Алдаа гаргах вий. Хамт олон нь тусламж хүсвэл бүү татгалзаарай. Эрүүл мэндтэй холбоотой зарлага гарч магадгүй.

Нум

Хувийн зорилго, хамт олны эр ашиг хоорондын тэнцвэр чухал. Хормын төдий ашгийн төлөө үнэт зүйлээ бүү золиосол. Бусдын бодлоор өөрийнхөө үнэлгээг унагаах хэрэггүй.

Матар

Хамгийн сүүлийн мөчид нөхцөл нь өөрчлөгдсөн гэрээ, хэлцэл байгуулахаас зайлсхий. Хайртай хүнийхээ зан, чанарыг шинээр нээх ба байгаагаар нь хүлээн ав. Өөрөө өөртөө үнэнч байж, сул талаа хүлээн зөвшөөрч сур.

Хумх

Урт хугацааны төлөвлөгөөгөө эргэн хар. Ашигтай эсэх нь тодорхойгүй төсөл санал болговол татгалзах гэж бүү яар. Сайтар судалж, нөөц боломжоо тооцоолоод үз. Мэдэхгүй зүйлээс айх айдсаа даван туулж, шинэ эхлэл тавиад үз. Жижиг алхам ч өөрчлөлтөд хүргэдэг.

Загас

Мэргэжлийн байр сууриа харилцаа холбоогоороо дамжуулан бэхжүүл. Ирээдүйн төсөлд нь том үүрэг гүйцэтгэх хүмүүстэй танилцаж магадгүй. Тэдэнтэй илэн далангүй яриарай.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top