Монголбанк нь иргэддээ ачаа үүрүүлж, Санхүүгийн зохицуулах хороо нь хүүлэлтийг дэмжиж байна. Товчхондоо банкнууд зээл олгохгүй. Харин өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч болно гэсэн үг.
Санхүүгийн зохицуулах хороо дөрөв хоногийн өмнө ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаад гаргасан шийдвэр нь өр, орлогын харьцааг бууруулсан юм. Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохист хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож буурууллаа. Нэг ёсондоо Төв банк нь өсгөөд, СЗХ нь бууруулж байна гэсэн үг. Хэдийгээр наанаа санхүүгийн сахилга батыг сахиулж байгаа мэт боловч, цаанаа бууруулж ББСБ-д боломжийг нь илүү нэмж байгаа л харагдаж байна. Тооны тоглолт гэдэг нь энэ.
Ерөнхий том зургаар нь харъя л даа. Геополитик хурцдаж дунд хугацаандаа эдийн засаг хямарна. Хямрал нь манайх шиг жижиг зах зээлд том шанаа болно. Ханган нийлүүлэлтийн сүлжээний хомстол, дотооддоо ямар ч үйлдвэргүйн гай энэ үед л гарч ирнэ. Экспортын нэр төрөл нь зөвхөн түүхий эд дээр тогтдог, гадаад валютын нөөцийн дийлэнх нь уул уурхайн хөрөнгө оруулалт эзэлдэг манайх шиг улсад инфляц өсөж, төгрөгийн ханш суларна. Зах зээл дээр мөнгөний эрэлт саарна. За ингээд зээл авъя аа авч болдоггүй иргэд нь ханшийн өсөлтийг халаасаа сэгсэрч үүрнэ. Үүрэхдээ зээлгүй үүрнэ.
Монгол Улсын тухайд 2025 оны эцсийн байдлаар хэрэглээний зээлийн үлдэгдэл 6.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 21% өссөн үзүүлэлт. Хэрэглээний зээлийн 60-аас дээш хувийг цалингийн зээл эзэлж байна. Улмаар автомашины зээл 15%, бараа, үйлчилгээний лизинг 10%, кредит карт болон хэрэглээний зориулалттай бусад бэлэн зээл 15%-г бүрдүүлж байна. Өнгөрөгч 2025 онд хэрэглээний зээл огцом өссөн нь эдийн засгийн идэвхжил, хэрэглээний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Нэг талдаа эрэлт өсөөд байгаа нь төлөхгүй иргэдийн тоо нэмэгдэж байна гэж харж болох ч нөгөө талдаа эдийн засгийн идэвхжил байж болох эерэг тоо гэж манайхан даанч харсангүй.
Үндсэндээ бүтээгч үйлдвэрлэлтэй, дотоодын зах зээлээ болгочихдог улс л хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг нэмэгдүүлдэг. Энэ нь үйлдвэрлэлийн бодит орлогоо хадгалж авч үлдэх гэсэн санаа л даа. Харин манайх бол эсрэгээрээ. Дотоодын урсгалаа идэвхтэй байлгая гэвэл мөнгө эргэлдэх ёстой. Мөнгө эргэлдүүлье гэвэл зээл олгох ёстой. Гэтэл манайх хав дарчхаад байдаг. Энэ нь нэг талдаа мөнгөтэй баячууд нь мөнгөө эргэлдүүлэхгүй хав дарна л гэсэн санаа шүү дээ. Ер нь манай системийн нөлөө бүхий банкнууд цөөн хэдэн мөнгөтэй хүний мөнгөөр эргэлддэг. Тэд энэ эрсдэлтэй үед зээл олгохгүй хав дарчхаж болно. Тэгээд байдал гайгүй болмогц зээл олгоод эрсдэлгүй гараад ирье гэж санаж байж мэднэ.
Байдал хэцүү байна. Инфляц өсөж байна. Төгрөгийн ханш суларч байна. “Шалтгаан нь та хэдэд байна” гээд шийдвэр гаргагчид зээл хаачихлаа. Одоо яах вэ, Волгын барлагууд шиг ачааг нь бид л үүрнэ...

Сэтгэгдэл ( 2 )
SAWI VANXANDAAD BIEE UNELLEED AL SEXSEER ANUSDAX BOOB XXN BOOW DOLOOJ XUCHINDEX AXN ANUSN NUX XELEERE DYRTAI DOLOON80955877
SAWI VANXANDAAD BIEE UNELLEED AL SEXSEER ANUSDAX BOOB XXN BOOW DOLOOJ XUCHINDEX AXN ANUSN NUX XELEERE DYRTAI DOLOON80955877